УИХ-ын ээлжит сонгуульд МАХН, МНН хамтран оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-15 12:23:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН, Монголын ногоон нам (МНН) эвсэл байгуулан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох Санамж бичиг байгуулав.


Санамж бичигт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.


Монголын нийгэмд үүсээд буй улс төрийн болон эдийн засгийн хямралыг даван туулахын тулд улс төрийн намууд хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга онцлов. Мөн МАХН, МНН-ын эвсэлд бусад нам ч нэгдэх боломжтой гэдгийг дурдсан юм.

Холбоотой мэдээ