Их аваргууд 2 унаатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-14 17:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 3 дахь өдөр 20 удаа давж, 1 унасан Миёогирюүд өвдөг шороодож 2 унаатай болов.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд,  Хокүтофүжид унаж 1 даваа, 2 унаатай болсноор Монгол тодотголтой Их аваргууд 2 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Абиг ошидаши мэхээр давж 2 даваа, нэг унаатай болов. Харин шинэхэн Сэкиваке Асанояама, Окиноүмиг илүүрхэн давсан бол 2 аваргыг дараалан хаясан Эндо хашир Озэки Гойэдог  давж 3 дахь даваагаа авлаа.


Энэ өдрийн барилдаанд Кирибаяама Б.Лхагвасүрэн, Икиойг давснаар 2 даваатай болов. Харин 2 даваатай байсан Азүмарюү С.Тодбилэг, Тэрүцүошид уналаа. Сэкиваке Такаясү энэ өдөр Митакэүмиг давж 2 даваатай болж, маргааш Тамаваши Б.Мөнх-Оргилтой хүч үзнэ.  

Холбоотой мэдээ