Бразил Антарктидын судалгааны станцаа дахин нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-01-14 14:36:38

БРАЗИЛИА. /Science/. Бразил 2012 онд гал түймрийн улмаас сүйдсэн Антарктидын судалгааны станцынхаа үйл ажиллагааг мягмар гарагаас дахин эхлүүлэхээр болжээ.


100 сая ам.долларын өртгөөр бүтсэн уран хийцтэй шинэ станц өмнөх барилгаасаа хоёр дахин том хэмжээтэй, 64 хүртэлх хүн ажиллах боломжтой бөгөөд 17 лабораторитой ажээ. Найман жилийн өмнө гал түймэрт сүйдсэн байгууламж 4 лабораторитой байсан юм.


Мягмар гарагт болох судалгааны станцын нээлтийн ёслолд Бразилын дэд Ерөнхийлөгч Хамильтон Мурао болон бусад яамны сайд нар оролцох төлөвтэй байна. “Бид Антарктидын шинжлэх ухааны судалгааг шинэ шатанд гаргах болно” гэж Х.Мурао даваа гарагт мэдэгджээ. 

Холбоотой мэдээ