АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-14 14:35:03

БЭЭЖИН. /РИА Новости/. Томоохон эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн сунжраад буй үед өнгөрсөн оны сүүлчээр АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 541.22 тэрбум ам.долларт хүрч, 2018 оныхтой харьцуулахад 14.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.  


Хятадын гаалийн газрын мэдээлснээр, тайлагнах хугацаанд БНХАУ-ын АНУ-д нийлүүлсэн экспортын хэмжээ 418.5 тэрбум ам.долларт хүрч, 12.5 хувиар буурсан бол АНУ-ын БНХАУ-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 122.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 оныхтой харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт байжээ. 12 дугаар сард БНХАУ-аас АНУ-д хийсэн экспортын хэмжээ 34.4 тэрбум ам.доллар байсан бол АНУ-ын импортын хэмжээ 11.2 тэрбум ам.доллар байжээ.  


Сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдааны эргэлтийн хэмжээ буурах болсонд худалдааны дайн ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Талууд хэд хэдэн удаа зөвлөлдөх уулзалт, яриа хэлэлцээ хийсний дараа тодорхой тохиролцоонд хүрч чадсан юм. 

Холбоотой мэдээ