Бөхийн барилдаанд аймгийн арслан Ц.Адъяа түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-14 11:10:41

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсны 28 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан энэ сарын 13-нд Ховд аймагт боллоо.

Үндэсний бөхийн барилдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран ажиллав.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон үе үеийн аймаг, сумын цолтой бөхчүүд, бөх сонирхогч иргэд оролцсон юм.

Энэ үеэр аймгийн арслан С.Ганхуяг, аймгийн арслан Ц.Адъяагаар манлайлуулсан хүчит 48 бөх барилдсан.

Улмаар Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа түрүүлж, Чандмань сумын харьяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр үзүүрлэлээ. Мөн Ховд сумын харьяат, аймгийн начин Ж.Мухтар шөвгөрсөн юм.

Бөхийн барилдааны үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн үзүүлэх тоглолт сонирхуулжээ. 



Холбоотой мэдээ