Жүжигчин Женнифер Анистон хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-04-21 13:21:09

НЬЮ-ЙОРК. /VOA/. “People” сэтгүүл 2016 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр Холливудын жүжигчин Женнифер Анистонг 12 жилийн дараа дахин тодруулжээ.

47 настай жүжигчин эмэгтэй ярихдаа "уг жагсаалтад дахин тэргүүлсэн нь маш их хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа" гэлээ. Тэрбээр сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "энэ тухай мэдээг сонсоод яг л өсвөр насны хүүхэд адил сэтгэл минь их хөдөлсөн" хэмээн өгүүлсэн байна.

“People” сэтгүүл алдарт “Найзууд” цувралын жүжигчинг 2004 онд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодруулж байжээ.  

Жагсаалтын удаах байруудад Сандра Баллок, Женнифер Лопез нарын нэрс бичигдсэн байна.

Анистон өнгөрсөн онд түүний хоёр дахь нөхөр болох жүжигчин Жастин Терокстой гэрлэснийхээ дараа гадаад үзэмжиндээ илүүтэй анхаарч эхэлсэн байна. Учир нь, бие төлөөлөгч нь түүнийг "хэтэрхий махлаг байдлаасаа болоод кинонд тоглох дүр авч чадахгүй байна" гэж шүүмжилж байжээ.

“Миний хоолны дэглэм үнэхээр аймшигтай байсан. Сүүтэй коктейль болон сүмстэй шарсан төмс” хэмээн тэрбээр дурсан ярилаа.

Жүжигчин Анистон одоо долоо хоногийн 6 хоногт нь ажиллаж байгаа хэдий ч урьд нь баримталж байсан хоолны хэт хатуу дэглэмээ барихаа больжээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ