Хар тамхитай тэмцэх дайн нь хар арьстнуудын хөдөлгөөнийг дарах зорилготой байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 13:20:08

ВАШИНГТОН. /Collectivelyconscious/. Хар тамхитай тэмцэх дайн нь америкчуудын аюулгүй байдлыг хангах бус харин өөрөөр сэтгэгчдийг дарах зорилготой байсан гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч агсан Ричард Никсоны бодлогын зөвлөх Жон Эрличмэн хүлээн зөвшөөрсөн байна.

Уотергэйтийн дуулианд орооцолдон шоронд хоригдож байсан Жон Эрличмэн ярихдаа "Хар тамхитай тэмцэх дайн нь 1970-аад онд дэгдсэн дайныг эсэргүүцэгчид болон харь арьстнуудын эрхийг хамгаалах хөдөлгөөний эрчийг сулруулах зорилготой байсан" гэж мэдэгджээ.

Энэ тухай сэтгүүлч Дэн Баум “Harper” сэтгүүлийн 1994 оны дөрөвдүгээр сарын дугаарт бичжээ. Тэрбээр Жон Эрличмэнтэй уулзаж, Ерөнхийлөгч Ричард Никсон яагаад ийм арга хэмжээ авах болсон талаар ярилцсан байна.

"1968 онд Никсон болон түүний дараах Засгийн газарт хоёр дайсан байсан. Тэд бол дайныг эсэргүүцэгчид болон хар арьст хүмүүс. Тэдэнтэй тэмцэх ажиллагааг хууль ёсны дагуу явуулах боломжгүй гэдгийг бид ойлгосон. Харин хиппичүүдийг марихуантай, харуудыг героинтой холбож, тэднийг хүнд гэмт хэрэгт татах замаар бутарган сарниулж болно гэж бид тооцооллоо. Ингэснээр удирдагчдыг нь баривчилж, гэр орон руу дайрч, уулзалтуудыг нь таслан зогсоож, өдөр бүр хэвлэлээр шүүмжлэх болсон юм. Хар тамхины тухайд худал ярьж байсан гэдгээ бид мэдэж байсан уу? Мэдээж хэрэг, мэдэж л байсан" гэж Ж.Эрличмэн ярилаа.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ