Мэргэжлийн боксчин Б.Төгөлдөр “Данган” холбооны аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-13 14:53:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “Ширэн бээлий” клубийн боксчин Бямбацогтын Төгөлдөр Японы мэргэжлийн боксын “Данган” холбооны аваргын төлөө Доминикан боксчин Владимар Баезтай тулалдан ялжээ.


Түүний өрсөлдөгч мэргэжлийн боксын дэвжээнд 26 ялж, зургаа ялагдсан амжилттай, 35 настай тулаанч байв. Б.Төгөлдөр өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар ялж, мэргэжлийн боксын “Данган” холбооны аваргын бүсний эзэн болж байна. “Ширэн бээлий” клубийн дасгалжуулагч Б.Төрбатын шавь Б.Төгөлдөр нь эрэгтэйчүүдийн 65 кг-д хүчээ сорьдог юм. 

Холбоотой мэдээ