Булган аймаг ойгоос мод бэлтгэх хэмжээг багасгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-13 15:44:34

Булган /МОНЦАМЭ/  Булган аймаг энэ онд ойгоос нийтдээ 97,7 мянган шоометр мод бэлтгэж, 287,7 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь өнгөрсөн онд мод бэлтгэхээс төлөвлөсөн хэмжээнээс 19,4 мянган шоомтетр буюу 16,5 хувиар байгаа юм. Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумаас бусад ойн сан бүхий нутгаас мод бэлтгэхээр хуваарилсан байна.

            - Шинэс, нарс, хус, хуш зэрэг мод бэлтгэнэ. Бургас бага хэмжээгээр бэлтгэж гэр ахуйн бүтээгдэхүүн хийхээр ирүүлсэн саналыг дэмжиж байгаа. Нарс, хуш мод бэлтгэлийн хувьд ой цэвэрлэх зорилгоор Сэлэнгэ, Хангал сумаас ирүүлсэн хүсэлтийг хуваарь оруулсан гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал ярилаа.

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ойгоос бэлтгэх модны хуваарьт багтаан үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны зөвшөөрлийг зөвхөн туушаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлсэн мэргэжлийн эрхтэй, боловсон хүчний чадавх, тоног төхөөрөмжтэй байгууллага, аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэхийг сум дундын Ойн анги, сумын Засаг дарга нарт даалгажээ.

Холбоотой мэдээ