Бүргэдүүд баг D лигийн аваргаар шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-13 13:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг D лигийн 2019 оны аваргаар Э.Мижиддорж ахлагчтай ИЗОУИС Eagles /Бүргэдүүд/ баг тодорлоо.


Тус баг Н.Ням-Осор эзэнтэй бөгөөд Т.Шагдаржав менежер болон Б.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлага дор ийнхүү өндөр амжилт гаргасан байна. Энэ жилийн D лигийн шигшээ шатанд ИЗОУИС Eagles баг болон Хэнтий ЭБЭГ багууд тоглож, 89:78-аар ИЗОУИС Eagles баг хожсоноор D лигийн анхны аваргын цомыг гардан авлаа.


Тус шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор ИЗОУИС Бүргэдүүд багийн тоглогч А.Батхуяг тодров. Харин А.Энхбаатар эзэнтэй, Б.Дожоодорж дасгалжуулагчтай, Г.Дамдинжав ахлагчтай Хэнтий ЭБЭГ баг сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медалийн эзэд болов.

Холбоотой мэдээ