Сулейманий амийг хөнөөсний улмаас учирч болзошгүй аюул нэмэгдсэн гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/.
Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай
анги нэгтгэлийн командлагч Касем Сулейманийн амийг хөнөөсөн нь АНУ-ын аюулгүй
байдлыг сулруулахад хүргэсэн хэмээн Америкчуудын тал гаруй хувь нь үзэж байгааг
“ABC” телевизийн явуулсан социологийн санал асуулгын дүн
харуулжээ.
АНУ-ын хүчин Иракт цохилт өгсний улмаас Ираны генерал Сулеймани амиа
алдсантай холбоотойгоор АНУ-ын аюулгүй байдлын салбар дахь нөхцөл байдал хэрхэн
өөрчлөгдсөн тухай санал асуулгад оролцогчдын бодлыг асуужээ. Судалгаанд
оролцогчдын 52 хувь нь АНУ-д аюул учрах эрсдэл нэмэгдсэн гэж үзсэн бол 25 хувь
нь эсрэг бодолтой байгаагаа илэрхийлжээ. Харин 22 хувь нь нөхцөл
байдалд өөрчлөлт ороогүй хэмээн үзсэн байна. Үлдсэн хувь нь ямар нэгэн
хариулт өгөөгүй байна.
Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг сайшааж байгаа эсэхийг судалгаанд оролцогчдоос асуухад 43 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 56 хувь нь эсэргүүцжээ.
Санал асуулгыг 1 дүгээр сарын 10-11-ний хооронд орон даяар явуулж, 525
хүнийг оролцуулсан байна.