Хүн ам, орон сууцны тооллогод 29 шалгагч, 111 тоологч ажиллана

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-01-11 00:01:24

Төв /МОНЦАМЭ/. 2020 оны Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэллээ.

Аймгийн Статистикийн хэлтсээс 27 сумын 29 шалгагч, 111 тоологчийг хамруулсан хоёр өдрийн сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа болон Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд удирдан явуулсан байна. Энэ удаагийн Хүн ам, орон сууцны ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой.

Тоологч нар энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхөд энэ сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаанд уламжлалт буюу цаасан асуулгаар тооллогын мэдээллийг цуглуулах ажээ. Иргэд энэ үеэр мэдээллээ үнэн зөв өгөх шаардлагатай юм байна.

 

Холбоотой мэдээ