ХОМ-ын нэгдсэн дүнгийн мэдээг ирэх долоо хоногт гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-21 11:28:23

ХОМ-ын урьдчилсан дүнгээр 920 албан тушаалтан хөрөнгө, орлогодоо их хэмжээний өөрчлөлт орсныг мэдүүлсэн гэж АТГ-аас мэдээлж байна.

Улсын хэмжээнд 39 мянга 848 мэдүүлэг гаргагч бүртгүүлж мэдүүлгээ өгчээ.  Хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон талаар 920 албан тушаалтан мэдүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргасан 26 мянга 189 албан тушаалтан байна. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан 786, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргасан 5589, давхар ажил эрхлэлтийн талаар танилцуулсан 140, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдээлсэн 15 албан тушаалтан бүртгэгджээ. 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийн хураангуйг ирэх долоо хоногт гаргана гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ