Мексикийн нефтийн байгууламжид дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 10:22:08

МЕХИКО. /ВВС/. Мексикийн зүүн өмнөд нутгийн Веракрус мужийн нефтийн байгууламжид өчигдөр дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна.

Коацакоалькос боомт хот дахь уг байгууламж нь Мексикийн төрийн мэдлийн “Pemex” компанийн эзэмшил ажээ.

Дэлбэрэлт болсны дараа ойр орчим дахь иргэдийг нүүлгэн шилжүүлж, сургуулиудыг хаасан байна.

Сүүлийн хэдэн жилүүдэд “Pemex” компанийн байгууламжуудад хэд хэдэн удаа дэлбэрэлт болсноос хамгийн сүүлчийнх нь энэ юм. Дэлбэрэлт лхагва гарагийн өдөр орон нутгийн цагаар 15:30-д болсон гэж Веракрус мужийн Засгийн газар мэдэгджээ.

Харин “Pemex” компанийн мэдэгдсэнээр, галыг цаг алдалгүй унтраан, дэлбэрэлтээс үүссэн утааг тэр даруй сарниулсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ