Токиогийн биржийн ханш огцом унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-08 15:54:37

ТОКИО. /TASS/. Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад Иран пуужингийн цохилт өгсний дараа Азидаа хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн ханш огцом унасныг арилжааны мэдээлэл харууллаа.


Орон нутгийн цагаар 10 цагт Nikkei гол индекс 2.43 хувиар буурч 23003.48 пункт болсон байна. Түүнчлэн ам.долларын ханш 0.44 хувиар буурч, нэг ам.доллар 107.84-107.84 иентэй тэнцжээ.


Пентагоны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффманы мэдэгдсэнээр, АНУ-ын ашигладаг, Иракийн дор хаяж хоёр бааз руу пуужин харвасан байна.


Холбоотой мэдээ