АНУ-ын цэргийн баазад цохилт өгсний улмаас 80 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 14:59:09

МОСКВА. /Радио Sputnik/. Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу Иран халдсаны улмаас 80 хүн амь үрэгдсэн тухай Ираны “Press TV” телевиз мэдээлжээ.


АНУ-ын цэргийнхэн Багдадын нисэх онгоцны буудалд өнгөрсөн долоо хоногт пуужингийн цохилт өгсний улмаас Ираны генерал Касем Сулеймани амь үрэгдсэн юм.


Сулейманийн амийг хөнөөсний хариуг авах ажиллагааг эхлүүлсэн тухай Лалын хувьсгалыг хамгаалах корпус лхагва гарагт мэдэгдэж, Иракийн баруун нутгийн Айн-аль-Асад бааз болон АНУ-ын армийн цэргийн анги байрладаг Эрбил дэх баазад газар-газар ангиллын пуужингийн цохилт өгсөн юм.  


Үүний дараа “Бүх зүйл хэвийн. Амиа алдсан хүмүүсийн дунд Америкчууд байгаагүй тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн" хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ