АНУ-ын баазад өгөх пуужингийн цохилтын хоёр дахь давалгаа эхэлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 09:12:31

ДАМАСК. /РИА Новости/. Америкийн цэргүүд байрлаж байгаа хэмээн үзэж буй Айн-аль-Асад цэргийн баазад Лалын хувьсгалыг хамгаалах корпус пуужингийн цохилтын хоёр дахь давалгааг эхлүүлжээ хэмээн “Tasnim” агентлаг мэдээлсэн байна.


“Айн-аль-Асадад өгөх Ираны пуужингийн цохилтын хоёр дахь давалгаа эхэллээ” хэмээн тус агентлаг мэдээлжээ.


Их хэмжээний хохирол амсахгүйн тулд Ойрхи Дорнодоос цэргүүдээ гаргахыг Лалын хувьсгалыг хамгаалах корпус АНУ-д уриалжээ. 

Холбоотой мэдээ