Хөвсгөл аймгийн мал сүргийн тоо 6 сая давлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-05 20:50:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 6 037 566 толгой мал тоолуулж улсад удаах байрт орлоо.

Үүнээс тэмээ 2386 толгой, адуу 281647 толгой, үхэр 514352 толгой, хонь 2933142 толгой, ямаа 2305749 толгойг тус тус тоолуулжээ. Малын тоогоор 479781 толгой мал тоолуулж Цагаан-Уул сум тэргүүн байрт, Бүрэнтогтох, Арбулаг, Галт, Төмөрбулаг сум эхний 5 байрт шалгарчээ. Аймгийн хэмжээнд малчин өрх 16908 болж 145 өрхөөр нэмэгдсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Холбоотой мэдээ