Оросоос Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-20 16:06:10

ДАМАСК. /TASS/. Дөрвөн тонн орчим хүмүүнлэгийн тусламжийн бараа, түүний дотор орос гурилаар хийсэн талхыг Сирийн Хомс мужийн хүн ам ихтэй хоёр тосгонд хүргэлээ гэж Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн төлөөлөгч, хурандаа Игорь Бородин мэдэгдэв.

Аль-Жабриа болон Баду тосгоны оршин суугчдад хуурай хүнс, лаазалсан загас болон мах, элсэн чихэр, гурил, овьёосны будаа хүргэсэн бол хүүхдүүдэд тусгайлан вафль, жигнэмэг, чихэр зэрэг амттанг илгээсэн байна.

Аль-Жабриа болон Баду тосгонууд гал зогсоох хэлэлцээрт нэгдсэн бөгөөд цаашид олон тосгон хэлэлцээрт нэгдэнэ гэж Бородин мэдэгджээ.

Аль-Жабриа тосгоны 70 оршин суугч Сирий арми болон орон нутгийн дайчдын хамт “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаад амиа алдсан гэж тус тосгоны өндөр настан ярьж байна.

Тосгоны оршин суугчид ОХУ-ын тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд “ОХУ бидэнтэй хамт байгаа болохоор бид аюулгүй байдлыг мэдэрч байгаа, цаашид энэ тусламж үргэлжилжлээсэй гэж хүсч байна” гэжээ.

Д.Нямтулга

 

 

According to Al-Jabria’s elder Isa Abbas Kasem, more than 70 residents who fought against terrorists in the Syrian army and people’s militia have been killed.

The villagers thanked Russia for help. "We feel safe when Russia is with us, and we want this support to continue in the future," one of them said.

Холбоотой мэдээ