Хятадын Төвбанк санхүүгийн тогтолцоонд репо хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-20 15:43:55

БЭЭЖИН.  /TASS/. Хятадын Ардын банк /Төвбанк/ тогтоосон үнээр буцаан худалдах үүрэгтэйгээр үнэт цаас худалдан авах ажиллагаа /репо/ явуулж, 250 тэрбум юанийг санхүүгийн зах зээлд нэмж оруулжээ. Энэ тухай тус бакны нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.

Хятадын Төвбанк 2.25 хувийн өгөөж бүхий долоо хоногийн хугацаатай репо хийжээ. Банк хоорондын зах зээлийн хөрвөх чадварыг "боломжийн түвшинд" тогтоон барих зорилгоор ийм ажиллагаа явуулсан байна.

Ардын банкны мэдээллээс үзвэл, 40 тэрбум юанийн /6.2 тэрбум доллар/ репо ажиллагааны хугацаа дөрөвдүгээр сарын 20-нд дуусах аж.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ