НӨАТ-ын 2019 оны баримтыг бүртгүүлж дуусахад 6 хоног үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. НӨАТ-ын төлбөрийн 2019 оны баримтыг бүртгүүлж дуусахад 6 хоног үлдээд байна.
Нэг ёсондоо
Е баримтыг бүртгүүлэх хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар
тасалбар болно. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн
тоо мэдээлэл гарах юм байна.
2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс
иргэд
хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгахыг сануулж
байна.
Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900
мянга орчим иргэнд олгохоор байна. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг
улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор
иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.
Еbarimt-ын бүртгэлтэй холбоотой мэдээллийг нийслэлд Улаанбаатар хотод Гааль, татвар,
санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн
төвд, хөдөө орон нутагт харьяа татварын албанд хандан авахыг мэдэгдэж байна.