Тагнуулын нисэх онгоц Солонгосын хойг дээгүүр дахин нислэг үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-02 14:09:26

МОСКВА. /TASS/. АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Boeing RC-135W” тагнуулын нисэх онгоц Солонгосын хойг дээгүүр пүрэв гарагт дахин нислэг үйлджээ. Энэ нислэг нь нэг долоо хоногт үйлдэж буй гурав дахь нислэг болсон байна.  


Үүнээс гадна АНУ-ын “RC-135S” тагнуулын нисэх онгоц 12 дугаар сарын 31-нд Японы арлуудын нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгт нислэг үйлдсэн байна.


Удаа дараа пуужин харваад буй БНАСАУ-тай харилцаа хурцдаад буй энэ үед АНУ-ын Агаарын цэргийн хүчин тагнуулын нислэгээ эрчимжүүлээд байгаа аж. Сохэ талбайд хоёр чухал туршилт явуулснаа БНАСАУ-ын эрх баригчид 12 дугаар сард мэдэгдсэн юм. Туршилтын үр дүнг эрх баригчид АНУ-ын цөмийн аюул заналхийллийг тогтоон барихад ашиглах болно хэмээн Солонгосын Ардын армийн ерөнхий штабын дарга Пак Чон Хон мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр дүн шинжилгээний хийсний үндсэн дээр БНАСАУ тив алгасагч баллистик пуужин юмуу сансрын пуужинд зориулагдсан шинэ хөдөлгүүрүүд туршсан байна хэмээн гадны шинжээчид таамаглажээ. 

Холбоотой мэдээ