Террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан хоёр дахь сэжигтнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-31 11:01:33

С.-ПЕТЕРБУРГ. /РИА Новости/. Шинэ жилийн баярын үеэр террорист халдлага үйлдэхэээр зэхэж байсан хэмээн сэжиглэгдэж буй Никита Семеноваг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд баривчилсан бөгөөд Сантк-Петербургийн дүүргийн шүүх түүнийг хорих тухай тогтоол гаргасан байна.


Өмнө нь шүүх Семёновагийн хамсаатан хэмээн үзэж буй Георгий Чернышовыг хоёр сараар саатуулах шийдвэр гаргажээ. 

 

Орост террорист ажиллагаа явуулахаар зэхэж байсан хэд хэдэн хүний талаарх мэдээллийг АНУ терроризмтой тэмцэх чиглэлээр тусгай албадын хооронд тогтоосон байнгын холбоо харилцааны хүрээнд өгсөн тухай ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өмнө нь мэдэгдсэн юм.


Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Орост  үйлдэх гэж байсан террорист халдлагыг таслан зогсооход тусалсан мэдээлэл өгсөнд түүнд талархлаа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ