“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчиддаа урамшуулал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-30 17:43:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус үйлдвэр 2019 оны ашгаасаа үйлдвэрийн ажилчиддаа урамшуулал олгохоор болов.

Тэрээр хэлэхдээ, “2019 онд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлж зардлаа бууруулан, хэмнэлт гарган ажиллалаа. Хамтын гэрээний хэлэлцээрийг анх удаа оны өмнө, хоёр жилээр баталлаа. 2020 оны бизнес төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулан бүтэн жилийн төлөвлөгөөгөө анх удаа цахим хэлбэрээр байршууллаа.

Зардлаа бууруулан ажиллах тушаалын дагуу энэ онд зардлаа хэмнэсэн цех нэгжүүдэд 500 орчим сая төгрөгийг төсөвлөсөн, цех нэгжүүдийн удирдлагууд ажилчдадаа мөнгөн урамшуулал олгохоор тушаал гаргав.

Тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд санхүү эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны банкуудтай хэлэлцээ хийж, үйлдвэрийнхээ мөнгөн хадгаламжийн хүүнээс 19 тэрбум төгрөгийн орлоготой ажиллалаа. Энэ дүнгээс үйлдвэрийн нийт ажилчдад, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоолгосон ажилтнуудад санхүү эдийн засгийн үр дүнг олгохоор боллоо” гэсэн юм. 

Холбоотой мэдээ