Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дугуйланд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-29 13:06:32

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ерөнхий боловсролын 33 сургуулийн нийт сурагчдын 96.7 хувь, 35 цэцэрлэгийн хүүхдүүдийн 90.0 хувийг 3-5 үндсэн чиглэлийн секц дугуйланд хамруулан авьяас чадварыг нь хөгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 26.2 сая төгрөгийн санхүүжилтээр Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэмандал, Булган, Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4 дүгээр сургуулиуд, Хөгжимт драмын театрыг үндэсний хөгжмийн зэмсгээр, Өлзийт, Булган сумын сургуулиудад 18.9 сая төгрөгийн санхүүжилтээр бөхийн иж бүрэн дэвжээгээр хангаж сурагчдын урлаг, спортоор хичээллэх таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Холбоотой мэдээ