Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадам 28 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-31 00:41:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь МЗЭ-ийн “Хантайшир” салбараас Нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг 28 дахь жилдээ зохион байгууллаа. 

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор явуулсан уг наадамд нийт 20 яруу найрагч оролцсон юм. 28 дахь удаагийн энэхүү наадамд М.Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмын гурван удаагийн тусгай байрын шагналт яруу найрагч Я.Мягмардорж "Өөжин бор гэр минь", "Буйдхан Алтай" шүлгээрээ тэргүүлсэн бол удаах байруудад яруу найрагч Т.Мөнх-Амар,  С.Үйтүмэн нар тус тус шалгарлаа. Мөн 2019 оны шилдэг уран бүтээлчээр яруу найрагч С.Энхбаатар шалгарчээ.

28 жил тасралтгүй явуулж байгаа энэхүү наадамд оролцож байсан яруу найрагчдаас Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн болон Г.Сэр-Од, М.Цэдэндоржийн нэрэмжит шагналтан 20 гаруй төрөн гарчээ.

Холбоотой мэдээ