Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-20 12:20:04

Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн юм. Түүний төрсөн өдрөөр жил бүр уламжлал болгон хөшөөнд нь цэцэг өргөдөг бөгөөд өнөөдөр мөн төрсөн дүү С.Оюун болон Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан нар хүндэтгэл үзүүллээ. Мөн ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө хамтдаа хүчин зүтгэж явсан журмын нөхөд нь байлцав. 

Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын албан тушаалын хашиж ажиллаж байсан С.Зориг нь 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ