Оны шилдэг сурагч, ангийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Оны шилдэг хүүхдүүдийн “Харшийн сүлд модны наадам” боллоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар мэндчилгээ дэвшүүлж, шилдэг хүүхдүүдийн шагналыг гардуулав.
Энэ жилийн шилдэг сурагчаар 14 дүгээр сургуулийн 11г ангийн сурагч
Э.Буянцагаан, 11е ангийн сурагч М.Гэгээн, 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч У.Дүүрэнбаяр, 14
дүгээр сургуулийн 12а ангийн сурагч О.Мөнхзаяа зэрэг нийт 20 хүүхэд шалгарлаа.
“Шилдэг анги”-аар 14 дүгээр сургуулийн Ц.Онончимэг багштай 12г, М.Бямбасүрэн багштай 12в, 16 дугаар сургуулийн Ш.Бадамгарав багштай 10б зэрэг есөн анги тодров.
“Хүүхдийн оролцооны шилдэг байгууллага”-аар 14 дүгээр сургуулийн “Хар хас” өсвөрийн сэргийлэгч бүлгэм, 13 дугаар сургуулийн “Эрдэм” сурагчдын өөрөө удирдах зөвлөл, 2 дугаар сургуулийн “Шилдэг” сурагчдын өөрөө удирдах зөвлөл шалгарсан байна.
