Японд шинээр төрсөн хүүхдүүдийн тоон үзүүлэлт ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-12-25 15:48:06

ТОКИО. /Kyodo/. Японд энэ онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо 900 мянгаас бага үзүүлэлтэд хүрснийг сүүлийн 120 жилийнхтэй харьцуулахад хамгийн сул үзүүлэлт болсон талаар тус улсын Засгийн газраас мягмар гарагт танилцуулсан тайланд мэдээлжээ.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2019 онд 864 мянган хүүхэд шинээр төрснийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 54 мянгаар буурсан ажээ. Японд энэхүү үзүүлэлтийг 1899 оноос хойш бүртгэж байгаа аж. Төрөлтийн түвшин буурах нь нийгмийн халамжийн санхүүжилтэд учрах дарамтыг улам нэмэгдүүлж магадгүй юм.


2019 онд төрөлтийн түвшин 1975 оноос хойших хамгийн их бууралтыг үзүүлсэн нь 25-39 насны эмэгтэйчүүдийн тоо буурсантай холбоотой гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Нийгмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн 2017 оны судалгаанд Японд 2019 онд 921 мянга, 2020 онд 902 мянга, 2021 онд 886 мянган хүүхэд шинээр төрнө хэмээн таамаглажээ. Энэхүү тооцоог гаргахдаа гадаадын иргэншилтэй хүүхдүүдийг багтаасан ажээ. 

Холбоотой мэдээ