Нефтийн үнэ 44 доллароос давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-20 11:05:10

МОСКВА. /TASS/. Лондонгийн “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.6 хувиар өсч нэг торх нь 44.02 доллар болсон байна. Ингэхдээ “Brent” маркийн нефтийн үнэ Дохагийн хэлэлцээний дараах үнийн уналтыг нөхөж өссөн байна.

Дөрөвдүгээр сарын 17-нд буюу өнгөрсөн ням гарагт Катарын нийслэл Доха хотод нефть олборлогч орнууд болон ОПЕК-ийн гишүүн бус орнуудын уулзалт болсон билээ. Уг уулзалтаар нефтийн үнийг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн боловч талууд зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Үүний дараа даваа гарагт Лондоны биржийн арилжаа эхлэхэд нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 7 хувиар буурч, 41 доллароос доошлон унасан билээ.  

Үүний зэрэгцээ, нефтийн үнийн өсөлтийг дагаад Оросын валют чангарч байна. Өчигдрийн арилжаа дуусах үед доллартай харьцах рублийн ханш 59 копейкоор өсч, 65.59 нэгж болсон бол евротой харьцах рублийн ханш 74.56 нэгж болж 26 копейкоор чангарчээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ