“Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн дэд хөтөлбөрийг батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн
түншлэл”-ийн дэд
хөтөлбөрийг хэлэлцэн батлах гэж байна.
Тодруулбал, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төсөл болон энэ талын тогтоолд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх юм.
Хуралдаанаар мөн Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ,
хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах, Засгийн газрын 62 дугаар
тогтоолыг хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулна гэж НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.
НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан маргааш буюу энэ сарын 26-ны 10.00 цагт “Хангарьд” ордонд болно.