Б.Мишээлт Монголын боксын холбооны “Шилдэг тамирчин” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-25 11:21:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин, залуу боксчин Б.Мишээлт Монголын Боксын холбооны 2019 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа.


МБХ-ноос олимпын таван цагаригийг бэлгэдэн 2 эмэгтэй, 3 эрэгтэй шилдэг тамирчныг шилдгээр тодруулсан байна. Б.Мишээлт нь 2019 онд зохион байгуулсан “China Open-2019” олон улсын тэмцээн, “India-Open-2019” олон улсын А зэрэглэлийн тэмцээн болон Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж, УАШТ-ий шилдэг тамирчнаар шалгарсан амжилт гаргасан юм.

Холбоотой мэдээ