"Тусгаар тогтнол" шүлгийг уран уншсан сурагчдыг сая төгрөгөөр урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-24 16:59:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бизнесмэн А.Ерболат Улс тунхагласны баярыг угтан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг уран унших уралдааныг өнгөрсөн 11 дүгээр сарын 10-ны өдөр зарласан юм.

Болзлын дагуу ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн сурагчид шүлгийг ангиараа уран яруу уншиж, дүрс бичлэгээ илгээжээ. Уралдаанд Баян-Өлгий аймгийн 10 орчим сургуулиас 210 гаруй хүүхэд оролцсоноос Өлгий сумын “Заид” сургуулийн Т.Айнур багштай 6б анги тэргүүлжээ.

Зохион байгуулагчид уралдааныг энэ сарын 20-ны өдөр дүгнэж, түрүүлсэн анги хамт олонд нэг сая, анги удирдсан багшид 500 мянган төгрөгийг тус тус өнөөдөр гардуулсан байна.  

Холбоотой мэдээ