Оны эмэгтэйгээр Хэнтийн малчин, Сэлэнгийн тариаланч шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах
"Алунгоо-2019" ёслол болж оны малчин эмэгтэйгээр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р
багийн малчин Д.Оюунчимэг
шалгарлаа.
ХАА, газар тариалангийн салбарын оны эмэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын
тариаланч Ё.Саранцэцэг, боловсролын
салбарын оны эмэгтэйгээр
“Мандах”
их сургуулийн захирал Г.Нанжид, эрүүл
мэндийн салбарын оны эмэгтэйгээр
ХСҮТ-ийн сувилахуйн албаны арга зүйч П.Долгорсүрэн, шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэйгээр "Гэрэгэ” системийг санаачлагч, ICG
группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал, спортын
оны шилдэг эмэгтэй тамирчнаар ОУХМ, Дэлхийн цомын эзэн, хүндийг өргөлтийн тамирчин
М.Анхцэцэг нар тус тус шалгарлаа.
Ёслолын
үеэр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл
Монгол Улсын Гавьяат жүжигчин,
балетчин Д.Алтанхуяг, битбокс урлагийг хөгжүүлж буй Рэй буюу Б.Нарандэлгэр,
залуу дуучин С.Гантогоо нар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Соёлыг
түгээгч элч” болж буйг танилцуулж, батламж гардууллаа.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулсан энэ жил оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах "Алунгоо-2019" ёслол “Архигүй баярын ширээ” уриатайгаар УДЭТ-т болсон юм.