Олон улсын оношилгоо, эмчилгээний “Медипас” эмнэлэг нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 00:43:49
oyuka_hu@yahoo.com

Ирэх сарын долоонд Орхон аймагт “Медипас” эмнэлэгийн нээлт болно. Нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуугаар ахлуулсан ажлын хэсэг томилогджээ.

Нээлтэд Эрүүл мэндийн яамны төлөөлөл болон Япон Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж буй түнш байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. “Медипас” эмнэлэг нь олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээний томоохон төв юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж эхэлсэн уг эмнэлэг ирэх сард албан ёсоор нээгдэнэ. Тус эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг Япон улсаас нийлүүлжээ.

Б.Оюун-Эрдэнэ

           

 

Холбоотой мэдээ