ӨМӨЗО-ны Улаан цав хотод тарваган тахал туссан өвчтөн эдгэжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-24 09:25:00

Бээжин /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ны Улаан цав хотын Сизиван хошууны тарваган тахал туссан өвчтөн эдгэрээд эмнэлгээс /23-ны өдөр/ гарчээ.

Тус өвчтөн нь өнгөрсөн сарын 27-ны өдөр Сизиван хошууны Ардын эмнэлэгт тарваган тахал туссан хэмээн оношлогдсон байна.

Эмнэлгийн зүгээс мэргэжилтнүүдийн багийн гаргасан эмчилгээний дагуу эмчилгээ хийж, өвчнийг бүрэн хяналтдаа авчээ.

Тарваган тахал тусаад эдгэсэн хүн эргээд энгийн амьдралын хэв маягтаа орох, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдгийг мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Одоогоор Улаан цав хотод тус өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

           

 

Холбоотой мэдээ