Усан спортынхон Буриадад алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-23 12:29:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадад 12 дугаар сарын 20-23-нд зохион байгуулсан усан спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /УАШТ/-ээс Монголын усан спортын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.


Тус тэмцээнд Монголын “Vista swimming” клубийн 7 тамирчин оролцсоноос спортын мастер Ү.Нандин-Эрдэнэ нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль, спортын мастер Х.Энхзул хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн багийн буухиа төрлөөр Х.Энхзул, Ү.Нандин-Эрдэнэ, Б.Ялгуун, М.Амина нар алтан медалийн эзэд болсон байна.

Холбоотой мэдээ