“Умардын урсгал-2”-н эсрэг хориг арга хэмжээнд хариу барихаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. “Умардын
урсгал-2”-ын эсрэг авч болзошгүй байгаа хязгаарлалтын арга хэмжээ багтсан АНУ-ын шинэ хориг арга
хэмжээнүүдэд бид хариу барина хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров
мэдэгджээ.
АНУ-ын эрх
баригчид өмнө нь “Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” хий дамжуулах хоолой
тавих ажлыг гүйцэтгэж буй компаниудаас барилгын ажлаа даруй зогсоохыг шаарджээ.
Үүнтэй холбоотойгоор “Allseas” компани үйл ажиллагаагаа түр хугацаанд
зогсоогоод байгаа юм.
Харин Германы Засгийн газар мэдэгдэхдээ, Герман болон Европын компаниудын эсрэг чиглэсэн иймэрхүү нутаг дэвсгэрээс гадуурх хориг арга хэмжээнүүдийг хүлээж авахгүй гэжээ.
“Өөртөө хохирол
учруулахгүйгээр хориг арга хэмжээнүүдэд бид хариу барина. Улс төрчид иймдээ
тулсан шийдвэр гаргана гэж би бодож байсангүй. Тэд улс төрийн үйл хэргийг нэр
төртэй гүйцэтгэхгүй байна” хэмээн С.Лавров ярьсан байна.
“Умардын урсгал -2”
“Умардын урсгал
2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах
хоолой барих төсөл юм. Энэ хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий
зөөвөрлөх хүчин чадалтай. Европын компаниуд төсөлд оролцож байгаа бөгөөд
төлөвлөгөө ёсоор барилгын ажил 2019 онд дуусна хэмээн "Газпром" компани
нэг бус удаа мэдэгдсэн юм.
Тус хоолойг
барихыг эсэргүүцэж буй орны тоонд Украин хийгээд Польш, Латви, Литва зэрэг
Европын хэд хэдэн улс болон АНУ багтаж байгаа бөгөөд тэд энэхүү төслийг улс
төрийн шинжтэй бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна
гэж үзэж байгаа юм. Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг
дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснээр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын
урсгал-2” ашиглалтанд орсноор Оросын хийнээс орлого олох боломжгүй болно гэж
болгоомжилж байгаа юм.
Харин ОХУ “Умардын
урсгал-2”-г цэвэр арилжааны бөгөөд өрсөлдөх чадвартай төсөл хэмээн мэдэгдээд
байгаа бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр Оросын хийг Украинаар дамжуулан Европын Холбоо руу нийлүүлэх
транзит зогсоно гэсэн үг биш юм гэдгийг цохон тэмдэглэсэн байна.