Замын-Үүдийн ерөнхий консул Цай Вэнь Руйг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-21 15:32:25

Дорноговь/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул Цай Вэнь Руйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан түүнийг арван хоёрдугаар сарын 20-нд хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, БНХАУ хоорондын  найрсаг хамтын ажиллагааны дагуу Дорноговь аймаг БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газартай хамтын ажиллагаа тогтоогоод багагүй хугацаа өнгөрчээ.

Хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуулийн оюутнуудыг тэтгэлэгт хамруулах, амьдралын түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд тэтгэмж олгох, Хөх хотын олон улсын эмнэлэгт аймгийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг сургах, төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах, туршлага судлуулах, сурагчдыг өвөл, зуны зусланд амраах зэрэг нийгмийн олон салбарт амжилттай хамтран ажилласан тухай уулзалтын үеэр талууд онцолсон юм. Засаг дарга Т.Энхтүвшин түүний цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ