Завханы 24 суманд ном хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 15:58:55

Монголын оюутны холбооны ерөнхийлөгч асан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан тэргүүтэй Завхан аймгийн 24 суманд хандиваар цугласан номнуудаа түгээх гэж байна.

Түүний санаачлагаар Завханы хүүхэд залуучууд өмнө нь 30 мянган ном үнэгүй авч байсан юм. Эдгээр номыг Улаанбаатар хотоос хандиваар цуглуулан Улиастай хотод байгуулагдсан Залуучууд хөгжлийн төвд шилдэг 100 ном, Эх орон 36 хөтөлбөрт хамрагдсан сурагчдад 200 ном, Номын гүүр номын санд 500 ном бэлэглэхийн сацуу хүрэлцэн ирсэн Улиастай хотын нэг сурагчид 5-20 номыг сонгуулан бэлэглэж байжээ. 

Тэгвэл Х.Батсайхан тэргүүтэй залуус энэхүү үйл ажиллагаагаа дахин үргэлжлүүлэхээр болжээ. Тэд аянаа нийслэл Улаанбаатар хот болон, аймгийн төвд үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хэн дуртай нь ном хандивлаж болох аж. 

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын нэг сум жилд 100 мянган төгрөгөөр ном худалдан авах төсөвтэй байдаг байна.  Завхан аймагт “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Завхан аймгийн хүүхэд багачуудын англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Номын гүүр” англи номын сан байгуулагдан ажиллаж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ