Япон дроныг бүртгэлд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-18 23:27:54
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японд дронтой холбоотой осол нэмэгдсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар дроны бүртгэлийн систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


Лхагва гарагт болсон Зам тээврийн яам, цагдаа болон Засгийн газрын бусад агентлагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон уулзалтаар уг шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна.


Японд жижиг дронууд өргөн дэлгэрээд байгаа бөгөөд тэдгээрийг терроризмд ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж буйтай холбогдуулан ийм шийдвэрт хүржээ. Уг систем нь дронтой холбоотой ослыг бууруулахад нэмэр болно гэж албаныхан үзэж байна.

Холбоотой мэдээ