Саарал ус ашигласан нь төсвийн орлогод нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-18 12:52:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн орлого энэ жил тасарч магадгүй байна. 2019 оны жилийн эцсээр орон нутгийн төсвийн татварын орлого 20775.8 сая төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1487.7 сая төгрөг буюу 9.0 хувиар тасрах бол татварын бус орлого 874.1 сая болж, төлөвлөснөөс 213 сая төгрөг буюу 32.2 хувиар өсөхөөр байна.

Нийт дүнгээрээ төсвийн орлого өмнөх оны гүйцэтгэлээс 2.5 хувь буюу 1.3 тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гарч байна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс мэдээллээ. “Эрдэнэт” үйлдвэр техник, технологийн шинэчлэл хийж, саарал ус дахин үйлдвэрлэлд ашиглаж байгаа учраас тус үйлдвэрийн газрын ус ашигласны төлбөр багассан нь төсөвт нөлөөлж, орлогын төлөвлөгөө тасрах гол шалтгаан боллоо гэж үзэж байна.

Холбоотой мэдээ