Хөвсгөлийн алслагдсан сумууд шилэн кабельд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-13 17:01:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн алслагдсан Рэнчинлхүмбэ, Цагааннуур сум шилэн кабельд холбогдож Ханх сумаас бусад бүх сум шилэн кабельтай боллоо.

Тус сумдыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оргилуун үйлс” ХХК цаг хугацаанд нь хийж гүйцэтгэжээ. Аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан дархадын сумын иргэд интернэтэд холбогдох боломжгүй, зарим үед утасны сүлжээ унадаг байсан үе ард хоцорч шилэн кабельд холбогдсоноор өндөр хурдны интернэт ашиглах боллоо. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа илүү хурдтай, хүртээмжтэй болж сумын хүүхэд, залуучууд  үе тэнгийнхнээсээ мэдээ, мэдээллээр хоцрохгүй, нийгмийн сүлжээ сайтууд болох фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглан цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байна.

 

 

Холбоотой мэдээ