Өгийнуурыг хамгаалах ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-16 12:13:20

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах ажлыг 2019, 2020 онд улсын төсвийн 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж эхэлсэн. Энэ 2019 онд 200.0 сая төгрөгийн санхүүжилтыг шийдэж өгчээ. Өнөөдрийн байдлаар цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Өгийнуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах ажлыг “Эвт уул” ХХК гүйцэтгэж байна. Тус ажлын ерөнхий зургийн дагуу Орхон голоос Өгийнуур руу 6 км ус дамжуулах шуудууг ухах ажлыг хийж байна. Мөн Өгийнуурыг хамгаалах зорилгоор зурвас барих 1.50 метрийн урттай, 13.0 мянга гаруй шонг буулгасан байна. Энд 2020 оны хавар ойн зурвас байгуулах ажил хийх ажээ. Энэ ажлыг он дамнаж хийх учраас 2020 оны төсөвт үлдсэн 200.0 сая төгрөгийг төсөвлөөд байна.

Мөн Өгий багийн малчдын ахуйн болон мал услах зорилгоор гурван гүн өрмийн худгийг Өгийнуурын урд, баруун, зүүн талд гаргаж, малчдын хэрэгцээнд ашиглаж байна. 

Холбоотой мэдээ