“Авлига ба хүний эрх” сэдэвт эсээний уралдаанд сурагч У.Болоршагай түрүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-13 13:50:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Авлигын эсрэг олон улсын өдөр, хүний эрхийн өдрийг “Авлигагүй нийгмийн төлөө” уриан дор тэмдэглэж “Авлига ба хүний эрх” сэдэвт эсээний уралдаанд Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч У.Болоршагай түрүүллээ.

Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан тус уралдаанд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын I, III, IV  сургууль, Хантайшир-Эрдэм цогцолбор сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн Лицей, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид оролцлоо.

Нийт 18 эсээ нийтлэл ирснээс Тэргүүн байрт нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч У.Болоршагай, дэд байрт Лицей ахлах сургуулийн 10а ангийн сурагч О.Баярмаа, удаах байрт IV сургуулийн 12а ангийн сурагч Б.Сайнбаяр, тусгай байрт МСҮТ-ийн Цахим, тоног төхөөрөмжийн үйлчилгээний хоёрдугаар ангийн сурагч А.Ундармаа, гуравдугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Уянга нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Уралдаанд байр эзэлсэн сурагчидтай Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзаж тэдэнтэй төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулж, ил тод хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, боловсролын салбарт хийж буй ажлын талаар харилцан ярилцаж, шагналыг гардуулж өгсөн юм.


Холбоотой мэдээ