Хамтран ажиллах төлөвлөгөө гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-12 14:21:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн МХГ-аас Сайнцагаан сумын ЗДТГ-ын удирдлага, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр боллоо.

Тус хэлэлцүүлгээр байнгын хэл ам, гомдол, чирэгдэл дагуулж байдаг нийтийн хог цэвэрлэгээ, хог ачилт, хогийн цэгийн асуудал, мал нядалгааны газрын эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах, аймгийн төвд малаа оруулахгүй байх, Соёл амралтын хүрээлэнгийн харуул хамгаалалтыг сайжруулах, ил задгай худалдаа болон хүнс үйлдвэрлэл үйлчилгээний асуудалд хамтарсан хяналт тавих асуудлуудыг хэлэлцсэн байна.

Мөн Сайнцагаан сумаас тусгай зөвшөөрөл олгохдоо МХГ-ын лабораторийн дүгнэлтийг үндэслэн эрүүл ахуй стандартын шаардлага хангасан орчин, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг бүрэн хангасны дараа зөвшөөрөл олгох, ус түгээх газрын ажилчдыг тогтмол эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах, орон сууцуудыг СӨХ-той болгох зэрэг асуудлуудын талаар санал бодлоо солилцсон юм.

Сумын Засаг даргын захирамжаар мал нядалгааны газар, шатахуун түгээх станц зэрэг үйлчилгээний газруудын зөвшөөрлийг олгохдоо хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж байх асуудал ч энэ үеэр яригджээ. 

Холбоотой мэдээ