Намын дарга нарыг тойрогт өрсөлдөхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-19 11:35:11

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва намуудын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 2016 оны УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшиж, сонгогчдоос өгсөн саналаар үнэлүүлж сонгуульд оролцохыг уриаллаа.

Тэрбээр уриалгадаа, "Намынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан байгуулж, бодлого шийдвэрийг чиглүүлэн ажиллаж байгаа намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар, 2012 оны сонгуулиар намын жагсаалтад бичигдсэн улстөрчид, намыг санхүүжүүлэгч-бизнесийн бүлэглэлийн төлөөлөгчдийг УИХ-д жагсаалтаар сонгогдохыг ард иргэд эрс эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна" гэжээ.

Түүнчлэн Д.Тэрбишдагва гишүүн намуудын удирдлагыг дөрвөн жилийн өмнө жагсаалт нэрийн дор халхавч хийж өрсөлдөхийг эсэргүүцэж, үүнтэй адил уриалга гаргаж байсан аж. Тиймээс тэдгээр удирдлагыг намаа манлайлан оролцох хэрэгтэй байр сууриа дахин илэрхийлжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ