Ой хээрийн түймрээс сэргийлэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 11:16:54

Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын Захиргааны мэргэжилтнүүд Алдархаан суманд ажиллалаа.

Энэ үеэр тус сумын иргэд болон төрийн албан хаагч, байгаль хамгаалагч нарт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээлэл хийж Алдархаан сумд байгаль хамгаалах чиглэлээр хийж буй ажлуудтай танилцан заавар зөвлөгөө өгсөн байна.  

Мөн орчны бүсийн менежментийн төлөвлөгөөнд  тусгагдсан ажлын хүрээнд сумын удирдлагатай уулзалт  зохион байгуулж 2016 онд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан орчны бүсийн зөвлөлтэй хамтран ажиллах болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гэрээнүүдийг  байгууллаа.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байгаль орчныг хамгаалах мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдлэг олгох  зорилгоор  6-9-р ангийн сурагчдад баримтат кино  үзүүлсэн байна.

 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ