Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-12 14:12:36

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-15-нд аймгийн ихэнх нутгаар цас орох юм байна. Салхи 15-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 м/с хүрч ширүүсэх аж.

Бусад хугацаанд баруунаас 3-8 м/с байх нь. Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

“Улаангом хот орчмоор энэ сарын 14-15-нд цас орох бөгөөд бусад хугацаанд солигдмол үүлтэй байна. Салхи баруунаас 4-7 м/с байна. Агаарын температур шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байх төлөвтэй” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер П.Отгонхүү мэдээллээ.

Энэ сарын 16-наас эхлэн аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч улам чангарах юм байна.

 

Холбоотой мэдээ