БСШУЯ-ыг АТГ-аас  шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-19 10:38:39

Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааг шалгах ажлыг зохион байгуулж байна. 

Ажлын хэсгээс авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зохих түвшинд мөрдөж буй эсэхийг тус яамны сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрүүдийг шалгаж байна. Мөн  боловсролын салбарт мөрдөж байгаа дүрэм, журмуудыг судлан үзэж, салбарын түвшинд гарч байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоох, арилгах, зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авах юм. Боловсролын салбарын авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд “Боловсролын салбар дахь авлигын эрсдлийг бууруулах судалгаа”-г Авлигатай тэмцэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран Азийн сангийн төслийн дэмжлэгтэй хийж эхлүүлсэн. Энэхүү судалгааны хэрэгцээ шаардлага, аргачлал, зорилтоо тодорхойлох үүднээс боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг тус  яаманд зохион байгуулав. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ